Оросын тэргүүн баячуудын нийт хөрөнгө 2022 он гарснаас хойш 53.939 тэрбум ам.доллароор буурсан гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.
Хамгийн их “ядуурсан” чинээлэг эрхмүүдийн жагсаалтыг “Северсталь” компанийн захирлуудын зөвлөлийн дарга Алексей Мордашов тэргүүлж байна. Тэрбээр энэ онд 7.53 тэрбум ам.доллар алдаж, нийт хөрөнгө нь 21.3 тэрбум ам.доллар болжээ. “Тэрбумтнуудын индекс / Bloomberg Billionaires Index/”-ээс үзвэл, “Evraz” холдингийн хувьцаа эзэмшигч Роман Абрамович 7.34 тэрбум ам.доллар алдаж, хөрөнгө нь 10.7 тэрбум ам.доллар болсон бол “НЛМК” гангийн үйлдвэрийн ТУЗ-ийн дарга Владимир Лисиний хөрөнгө 5.91 тэрбум ам.доллароор буурч, 22.1 тэрбум ам.доллар болжээ.
Харин “Норникель” компанийн ерөнхийлөгч Владимир Потанин хөрөнгөө 2.2 тэрбум ам.доллароор өсгөж, 33 тэрбум ам.долларт хүргэсэн байна. Түүнчлэн, “Фосагро” компанийн ТУЗ-ийн гишүүн Андрей Гурьев хөрөнгөө 3.33 тэрбум ам.доллар, “Wildberries” интернэт дэлгүүрийн ерөнхий захирал Татьяна Бакальчук 1.1 тэрбум ам.доллароор хөрөнгөө өсгөсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )