Оросын алдарт аялагч, зохиолч, зураач, уулчин Фёдор Конюхов шинэ аяллаа Монголд хийхээр төлөвлөжээ. Фёдор нөгөөдөр буюу энэ сарын 8-нд Буриадын Улаан-Үд хотод ирнэ.
Харин 9-нд Хиагт боомтоор манай улсад аяллаа эхлүүлэх юм. Хиагт нь аугаа их Цайны замын гол хот төдийгүй оросуудын хувьд Азид орох хаалга нь байсан тул аяллаа эндээс эхлүүлэх болсон байна. Төв, Зүүн Азийг судлах Николай Пржевальский, Бронислав Громбчевский, Григорий Грум-Гржимайло, Пётр Козлов нарын эрдэм шинжилгээний экспедицийн аялал энд эхэлж, энд өндөрлөж байв.
Фёдор Филиппович Конюхов Хиагтаар Монголын нутагт орж, 1,7 мянган км зам туулах юм. Нийт 15 хоног Монголд аялахдаа тэрээр Говь цөлийг мотоциклоор туулсан шинэ рекорд амжилт тогтоохоор зэхэж байгаа юм.
Федор Конюхов таван удаа дэлхийг тойрон аялсан бөгөөд Атлантын далайг 17 удаа хөндлөн туулсан юм. Тэрээр дэлхийн хамгийн өндөр долоон оргилд гарсан анхны орос хүн. Мөн Хойд, Өмнөд туйлд ганцаараа хүрсэн, агаарын бөмбөлгөөр дэлхийг тойрсон анхны орос хүн болж байв.
Сэтгэгдэл ( 8 )
Амжилт хүсье. Сайхан аялалд нь.
Нээхх л хийрхсэн малнууд бхын
Энэ л дутаж гэнэ тэр рекорд энэ тэр нь бидэнд ямар хамаатай юм монголыг зүгээр байлга ивануудаа
Аян зам нь өлзийтэй, араасаа олон хүнийг дагуулсан аялал болог ээ.
Энэ согтуу ивануудыг битгий явуулж бай,наадуул чинь хүн биш,дайны хэнээтнүүд,аягүй бол явсан газрынхаа нацистуудыг устгана гээд цэргээ оруулах биз
Ганцаараа ч явахгуй л дээ, дагалт машин, сэлбэг энэ тэртэй явна биз, яг яс ганцаараа явбал ч ухэхгуй хаачих вэ, монголын говь гэдэг энэ зэргийн иваны ам гардаг эд биш байгаа шоо
Энэ иванд манай уудам говь, цөл, уул, хад хөөрхөн юм үзүүлэх байлгүй, юу яасан рекорд, төөрч үхэлгүй буцаж чадвал их юм болох биз
Zailaa sogtuu ivan