НАСА сар руу пуужин хөөргөх ээлжит оролдлогоо хийнэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 13

АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг “Orion” сансрын хөлөг бүхий “Space Launch System” пуужин тээвэрлэгч сар руу хөөргөх ээлжит оролдлогоо энэ сарын 27-нд хийхээр товложээ.

Үүнээс өмнө есдүгээр сарын 23-нд хөөргөхөөр төлөвлөж байсан юм. Ээлжит оролдлого бүтэлгүйтвэл аравдугаар сарын 2-д дахин хөөргөх нөөц төлөвлөгөөтэй. Үүнээс өмнө “Orion” сансрын хөлгийг наймдугаар сарын 29, есдүгээр сарын 3-нд хөөргөх оролдлого хийсэн ч пуужинг цэнэглэх явцад устөрөгч алдагдаж байсан тул хойшлуулж байсан юм.

НАСА агентлаг 2019 оны хавар саран дээр буух “Artemis” хөтөлбөрийг танилцуулсан билээ. Хөтөлбөрийн эхний шатанд “Orion” хөлгийг сар руу хөргөхөөр төлөвлөж байна. Хөлөг сарыг хэд тойрсны дараа дэлхийд буцаж ирэх ёстой. Хоёрдугаар шатанд сансрын нисэгчдийг илгээхээр төлөвлөж байна. 2023 онд хийх нислэгээр сансрын нисэгчид сарын тойрох бол гуравдугаар шатанд сансрын нисэгчдийг саран дээр буулгах юм. Улмаар 2030 оны дунд үеэс эхлэн НАСА агентлаг сансрын нисэгчдийг саран дээр Ангараг гараг руу илгээхээр зорьж байгаа юм.

Top