Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Эрхэмсэг хаан III Чарльзыг хаан ширээнд заларсанд баяр хүргэж захидал илгээжээ.
Захидалд “Би таныг бусдад чин сэтгэлээсээ үйлчлэхийн төлөө, энэрэнгүй сэтгэлээр энэ их үүрэг хариуцлагыг биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хүндэт найзын минь хувьд таныг Их Британийн Хаан хэмээн өргөмжлөхөд баяртай байна. Их Британийн ард түмний итгэл найдвар, хүсэл тэмүүллийг биелүүлэхэд тулгарч буй аливаа сорилт бэрхшээлийг даван туулж, илүү энх тайван ертөнцийг бий болгоход хувь нэмрээ оруулахад тань амжилт хүсье” гэж бичжээ.
Сэтгэгдэл ( 0 )