ОХУ: Эрчүүдийг хилээр гарахыг ХОРИГЛОХ ТОГТООЛ хэрэгжих үү?

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 26

ОХУ-ын Засгийн газар цэргийн хэсэгчилсэн дайчилгаанд хамрагдахаар заасан насны эрчүүдийг хилээр гарахыг хориглох тухай тушаал гаргана гэж хойд хөршийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Мэдээлэлд өгүүлснээр энэхүү хориг есдүгээр сарын 28-наас хэрэгжиж эхлэх аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины энэ сарын 21-нд зарласан цэргийн хэсэгчилсэн дайчилгааны үеэр иргэдийг хилийн чинад руу зорчихыг хязгаарлахгүй гэж Оросын Төрийн Думаас мэдэгдсэн билээ. Харин эрчүүд Оросоос гарахаар бол цэргийн комиссоос зөвшөөрөл авах шаардлагатай аж.

Донецк, Луганск, Херсон, Запорожье мужид явагдаж байгаа ОХУ-ын бүрэлдэхүүнд орох эсэх бүх нийтийн санал хураалт есдүгээр сарын 27-нд дууссаны дараа цэргийн дайчилгаанд хамрагдах насны эрчүүдийг Оросоос гарахыг хориглох тогтоол хэрэгжиж эхэлнэ гэсэн албан бус мэдээлэл байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top