Украинд байлдаж байгаа цэргүүддээ зориулан, Тувад хандив тусламж цуглуулсаар байна. Дайн сунжирч, өвөл үргэлжилж магадгүй болсон тул цэрэг дайчдад дулаан хувцас, аяны хөнжил илгээжээ.
Тувагийн эмнэлгийн даатгалын сангаас “Тувад эрс тэс уур амьсгалтай. Бид бол нүүдэлчин ард түмэн. Удахгүй өвөл болж, хүйтрэх дөхсөн тул дайчдадаа ус нэвтэрдэггүй, тэмээний ноосон дүүргэгчтэй аяны хөнжил илгээж байна. Цэргүүдээ дулаахан, сайхан унтахыг хүсэж байна” гэж мэдээллээ.
Хасах 20 хэмд ч даардаггүй аяны хөнжил хайж хайж, Монголд олсон гэнэ. Энэ хөнжил нь тэмээний ноостой, хоёр давхар тул ямар ч хүйтэн, салхинаас бүрэн хамгаалж чадах ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
sain reklam bolj ogon shuu.. orosuud aban daa..