НАСА сар руу хөлөг хөөргөхөө дахин хойшлуулав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 26

 

Энэ сарын 27-нд төлөвлөсөн хүнд даацын “Space Launch System” пуужин тээвэрлэгчийн тусламжтай “Orion” хөлгийг сар руу хөөргөх ээлжит оролдлого дахин хойшлогджээ. Гол шалтгаан нь цаг агаарын нөхцөл байдал.

НАСА агентлагийн мэдээлснээр, пуужин тээвэрлэгчийг хөөргөх Флорида муж руу “Иэн” хар салхий ойртож байна. Тус агентлаг “Space Launch System” пуужин тээвэрлэгчийн тусламжтай “Orion” хөлгийг сар руу илгээх гурав дахь удаагийн оролдлого ийнхүү хойшлогдож байна. Үүнээс өмнө НАСА агентлаг “Orion” хөлгийг наймдугаар сарын 29, есдүгээр сарын 3-нд хөөргөх оролдлого хийж байсан билээ. Эхний хоёр тохиолдолд пуужинг цэнэглэх үед устөрөгчийн түлш алдагдаж байсан тул хойшлуулсан. НАСА-ийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, цэнэглэх төхөөрөмжид асуудал гарсны улмаас түлш алдагдсан ба пуужин тээвэрлэгчид асуудал гараагүй тул нислэгт ямар нэгэн саад байхгүй гэнэ.

НАСА агентлаг 2019 оны хавар саран дээр буух “Artemis” хөтөлбөрийг танилцуулсан билээ. Хөтөлбөрийн эхний шатанд “Orion” хөлгийг сар руу хөргөхөөр төлөвлөж байна. Хөлөг сарыг хэд тойрсны дараа дэлхийд буцаж ирэх ёстой. Хоёрдугаар шатанд сансрын нисэгчдийг илгээхээр төлөвлөж байна. 2023 онд хийх нислэгээр сансрын нисэгчид сарын тойрох бол гуравдугаар шатанд сансрын нисэгчдийг саран дээр буулгах юм. Улмаар 2030 оны дунд үеэс эхлэн НАСА агентлаг сансрын нисэгчдийг саран дээр Ангараг гараг руу илгээхээр зорьж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
M(61.102.147.37) 2022 оны 10 сарын 03

Haha hun huurgucun gej shaagaad bcn bzdee

0  |  0
Top