Сүүлийн үед Буриадын цахим сүлжээгээр Буриадын тэргүүн Алексей Цыденовын хүү хэсэгчилсэн дайчилгаа хийх Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа гадаадад гарсан гэсэн мэдээлэл гарч эхэлсэн. Нэг хэсэг нь хүүг Монголд байгаа гэж бичсэн бол нөгөө хэсэг нь Израилд ээжийн талын эмээгийндээ очихоор явсан гэж ярьж байна.
Өнөөдөр Алексей Цыденов мэдэгдэл хийж, дээрх цуурхалд няцаалт хийлээ. Цыденов “Миний хүү Москвагийн Бауманы нэрэмжит их сургуулийн оюутан. Одоо Москвад сургуульдаа яваад байж байгаа. Монголд ч, Израилд ч очоогүй. Манай эхнэрийн талын аав, эмээ, өвөө нь нас барсан, Читад оршуулсан. Хадам ээж минь одоо Москвад амьдардаг. Харин эхнэрийн төрсөн ах нь хэсэгчилсэн татлагад хамрагдаад цэрэгт явсан. 49 настай хүн, танкчнаар хуваарилагдсан байсан” гэж мэдэгдлээ.
Алексей Цыденов дөрвөн хүүхэдтэй. Ууган хүү нь л насанд хүрсэн бөгөөд Москвад оюутан. Охин, хүү хоёр нь Улаан-үдийн гимназид сурдаг. Отгон хүү нь 2016 онд төрсөн юм.
Энэ мэдэгдэлтэй холбогдуулан Буриадын Ардын хуралд Коммунист намаас сонгогдсон гишүүн Баир Цыренов Засгийн газрын гишүүд болон депутатуудыг гэр бүлийнхээ гишүүдийг гадаадад байгаа эсэхийг илтгэхийг шаардлаа.
Сэтгэгдэл ( 2 )
Хөгийн лалар, Буриадуудаа маш олноор нь утгагүй дайнд явуулж алуулсан. Одоо дахиад хуй хамж явуулж байна.
orosiig shutej mongoloo doosh n hiideg buriaduud tuilshrah uvchtei humuus.Orost sain hun bolj haragdah geed buriaduudaa tagnaj ehleh n.Yag l zuvllultiin KGBiin uedee butsaad orjdee zailuul.