БНХАУ-д энэ сарын 1-нд Улс тунхагласны баяраа тэмдэглэснээс хойш ковидийн халдварын тохиолдол эрс өссөн тул зарим хот, мужуудад хөл хорио тогтоож эхэллээ.
Өнөөдөр Фыньян хот халдварын ганцхан тохиолдол гарсны улмаас локдаун зарласан байна.
Харин Өвөр Монголд байдал хамгийн хэцүү байгаа. Маргаашаас эхлэн Өвөр Монголын нийслэл Хөх хотод хатуу хөл хорио тогтоож, гаднаас машин оруулахгүй гэнэ. Сүүлийн 12 хоногт Хөх хотод 2000 халдварын тохиолдол илэрчээ.
Өвөр Монгол, Шинжаан-Уйгарт өдөр бүр хэдэн зуун тохиолдол бүртгэгдэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )