ОХУ-ын тэргүүн бөө Кара-оол Допчун-оол бөө нартаа хандан, Украинд хийж байгаа цэргийн тусгай ажиллагаанд оролцож байгаа орос дайчдаа дэмжин, ёслол үйлдсэнд нь талархал дэвшүүллээ.
Допчун-оол “Манай аугаа Орос эх орны бөө нартаа баярлалаа. Та бүхэн маш сайн байна. Та нар маш чухал зан үйл гүйцэтгэлээ. Цаашдаа ч эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө, тусгай ажиллагаанд оролцож байгаа манай дайчдыг сум онохгүй байхын төлөө ёслол үйлдээрэй” гэж хэлсэн байна.
Энэ сарын 9-ний өглөөний 09,00 цагт Владивосток, Екатеринбург, Казань, Кемерово, Красноярск, Санкт-Петербург, Сочи, Тува, Буриад, Хакасийн бөө нар Украинд байлдаж байгаа цэрэг дайчдын төлөө бөөгийн ёслол хийсэн билээ.
2021 оны Тувагийн Кызылд болсон Бүх Оросын бөө нарын чуулганаар ОХУ-д нийт 4000 бөө байдаг гэсэн тоо гарч байсан юм.
Сэтгэгдэл ( 4 )
Путлёрыг хурдан зайлуулах хэрэгтэй, тэр цагт амгалан тогтоно, цэрэг эрс энгийн иргэд амь үрэгдэхгүй.
Зэвсгээр яадаг юм бөө нар бөөлөөд болоо юм бишүү
ТА НАРЫГ ЧӨТГӨР АВ, АЛУУРЧИН ПУТЛЕР
mongoloos xuchtei boo urysan bol