Өчигдөр өглөө 08,54 цагт Байгаль нуурын орчимд 5,9 баллын хүчтэй газар хөдөлж, Улаанбаатарт ч мэдэгдсэн билээ. Энэ газар хөдлөлтөөр Улаан-Үд хотод тавилга унаж, маш хүчтэй доргисон байна. Зарим албан газрын ажилтнууд гудамжинд гүйн гарчээ.
Буриадын Онцгой байдлын газраас “Энэ газар хөдлөлт Буриадын 313 хот, суурин газарт мэдрэгдсэн. Одоо бид байшин барилгын бүрэн бүтэн байдлыг шалгуулахаар 315 хүн, 79 техник, 125 хэсэг ажиллуулж байна. Хиагт, Иволгин, Кабанский аймгийн 9 объектын барилгад жижиг хэмжээний гэмтэл, цууралт үүссэн байна. Үүнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, олон давхар орон сууц хамрагдсан ч хичээлийн улиралд нөлөөлөхгүй. Бабушкинд нэг байшингийн яндан хоолой гэмтсэн” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
монголчуудаа, хэрүүл тэмцлээ боль, тэнгэр хилэгнэ өолсон шүү,
Нэг юмны дохио шүү, хүмүүс ээ.