ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Рязань мужийн полигонд зочилж, хэсэгчилсэн дайчилгаагаар татагдсан “шинэ цэргүүдтэй” уулзлаа.
Ерөнхийлөгч дайчдын онол, тактикийн бэлтгэлтэй танилцсаныхаа дараа Драгунов мэргэн буучийн винтовоор буудаж үзүүллээ.
ОХУ-ын БХЯ-наас мэдээлснээр шинээр татагдсан цэргүүд сургалтын туршид нийт 5 гранат, 600 байлдааны сум хэрэглэснийхээ дараа Украинд очиж байгаа ажээ.
Есдүгээр сард эхэлсэн цэргийн хэсэгчилсэн дайчилгаагаар 220 мянган цэрэг татагдсанаас 16 мянга нь Украины дайны бүсэд очоод байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 3 )
Fashistuud
Сүүлдээ өвгөн өөрөө явахаас өөр аргагүй болох нь дээ
Бүр болохоо байжээ. Энэ өвгөн ч бүр зөнөнө гэхэд ч багадхаар болжээ...