Буриадын Улаан-Үд хотын 22 дугаар дунд сургуулийн хоолны газрын эрхлэгч Наталья Кельчина Крымийн Жанкой хотод сайн дурын ажилтнаар явах гэж байна. Тус хотод буриадууд байшин хөлслөн авч, Украинд байлдаж байгаа буриад цэргүүддээ тусгай хоол бэлтгэх юм. Бэлтгэсэн хоолыг Запорож мужийн хил дээрх аяны майханд хүргэнэ.
Наталья Кельчина “Манай залуус Украинд олон сар тулалдаж байна. Тэднийг чаддаг зүйлээрээ дэмжье гэж бодсон. Бид бууз, боорцог хийж, хүргэх болно. Сагаан дали, иван-чай гээд хүйтний улиралд тохирсон зүйл ч хийнэ. Хамгийн гол нь манай буриад дайчид төрөлх нутгийнхаа хүч чадал, амтыг мэдрэх нь чухал. Би ковидийн үед ахмад настнуудад гэрээр нь хоол хүргэдэг байлаа. Манай сургуулийн захиргаа намайг ойлгож дэмжсэн. Буриадууд бид нэг нэгнээ хэзээ ч орхидоггүй” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Зөв дөө.
Хүн алж явах нь харин ч жинхэнэ нүгэл рүү уриалж байх шив дээ !!
Усан тэнэг,хэзээ хаана юу хийж байгаа хүнийг дэмжиж байгаагаа ухаарах сөхөөгүй-бусдын нутагт хүн алж байгаа хүмүүс сайн хүмүүс үү?
мундаг сайхан сэтгэл
Зөв зөв