Гадаадад зугтсан оросуудад цалин олгохоо зогсооно гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 27

Өнөөдөр ОХУ-ын Холбооны зөвлөлийн хуралдаан боллоо. Тус зөвлөлийн гишүүн Владимир Жабаров хэсэгчилсэн дайчилгаанаас зугтаж, гадаадад гарсан иргэдэд цалин олгохыг зогсоох санал орууллаа.

Жабаров “Залуухан эрчүүд хил гараад зугтсан. Тэгээд дайнд явж байгаа мэт Гүржийн Верхний Ларс хилийн боомт руу дайраад л. Тэд ихэнх нь зайнаас ажилладаг мэргэжилтнүүд. Гадаадаас ажиллаад манай банкнуудаас цалингаа авна. Энэ бол буруу зүйл. Хил давсан бол баяртай л болох ёстой. Яахаараа тэд нар Оросоос цалин авчхаад тэр мөнгөө Гүрж, Монгол, Казахстанд үрж байдаг билээ? Цалинг нь зогсоох хэрэгтэй” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.108.199) 2022 оны 11 сарын 10

Зөв шүү, эх орноо гэх үүрэг хүлээдэггүй хүмүүст яагаад улс цалин өгөх гэж,

0  |  0
Зоч(103.161.242.159) 2022 оны 10 сарын 27

Гадаадад амьдарсан ч гэсэн ажилласан бүтээмж нь орсод валют болж орж байгаа штээ. Цалингаа авалгүй яах вэ дээ. Хэрэв цалин өгөхгүй бол хөөрхий хүмүүс давхар хохирно шдээ. Энэ бол балай нугалаа болж байгаа юм байна л даа...

0  |  0
50 мянгат(66.181.176.22) 2022 оны 10 сарын 28

америк дэлхийн захирах хүслээ орхисон цагт энх тайван тогтоно

1  |  0
betala(188.95.34.48) 2022 оны 10 сарын 28

balai jabarov

0  |  1
Мсөшр(64.119.20.124) 2022 оны 10 сарын 27

Хог хог оросын ард түмэн хэзээ амгалан амьдрах юм бэ

2  |  2
Top