ОХУ-ын Новосибирск мужийн Татарск хотын депутат, Единая Россия намын гишүүн Сергей Мамонтов машинаараа зургаан настай хүүхэд дайрсан нь гудамжны камерын бичлэгээр илэрчээ.
Бичлэгээс харахад депутат өндөр хурдтайгаар давхиж байхдаа зам дээр явсан хүүхдийг дайран, дээгүүр нь гарсан байв. Хэргийн дараа машинаасаа гарч, хүүхэд дээр очсон ч тусламж дуудалгүй машиндаа суун зугтжээ.
Тэрээр Toyota RAV4 машин унаж явсан байна. Нутгийн иргэд бичлэгийг үзээд 67 настай депутат Сергей Мамонтов болохыг таньжээ.
Хэргийн дараа Единая Россия намын орон нутгийн салбарын тэргүүн Юлия Швец “Мамонтовын энэ үйлдэл ямар ч хүний сэтгэлд багтахгүй, муухай үйлдэл байлаа. Хүүхэд дайрчихаад зам дээр тусламж үзүүлэлгүй орхиод явсан түүнийг хүн гэж хэлэхэд бэрх. Бид түүнийг намаасаа шившигтэйгээр хөөх шийдвэр гаргалаа. Хохирогч хүүхэд болон гэр бүлийнхэнд нь бүх талын тусламж үзүүлнэ” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 5 )
ядаж шившигтэйгээр хөөнө гэж олон нийтэд нээлттэй мэдээлж байна.гэтэл манайд яаж байна. нам мам нь өөрсдөө орооцолдож хаах гээд байдаг наасан.....
bas l 1 oniison hujaa
Гудамж камертай байсан нь яамай даа. Муу хогийн шаар вэ хаяж яваад байхдаа яады.
намаас хөөх ч гэх шг лалар нам хамаагүй, шоронд хатаах хэрэгтэй
Tsaats avahaar sug ve