Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-д эхэлсэн цэргийн хэсэгчилсэн дайчилгаанд хамрагдсан Буриадын дархан Цырен-Доржи Найданов Украинд аравдугаар сарын 21-нд алагджээ.
Буриадын Хамба лам Дамба Аюшеев “Цырен-Доржи Иволгин дацангийн “Эрхим Дархан” цехэд ажиллаж байсан. Буриадын шилдэг дархдын нэг. Үнэхээр даруухан хүн байлаа. Зарлан дуудах хуудсаа аваад элдэв юм ярилгүй, чимээгүй яваад өгсөн. Буриадын сүм хийдэд түүний гараар бүтсэн бурхан цөөнгүй бий. Шинэ Цогчин дуганд залагдсан түүний бүтээлүүд одоо ч сүсэгтэн олны төлөө залбирсаар байна” гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 4 )
9 сард шинээр дайчлагсадаас одоогоор 102 хүн үхчээд байгаа гэсэн. Tэдний 27 нь фронт хүрэхээсээ өмнө зодоон, архи хэтрүүлэн уугаад ( айж бухимдаад ) мөн тоног төхөөрөмж болон зэвсэг техниктэйгээ буруу харьцаад амиа алдчаад байгаам билээ..
Хоёр Орос хоорондоо байлдаад шал утгаггүй юм.
Бурхан байдаггүйн нэг нотолгоо л доо.
Өчнөөн Будда бүтээгээд тэр нь аварсангүй шив дээ. Шавар бурхан шүтсэний хэрэг юу байна. 90 оноос хойш бурханы шашин хөгжөөд монгол хөгжих биш шал дордов. Хулгайч луйварчид л ихсэж бузар муу нь улам ихсэв. Шарын шашны өлгий Төвд сүйрч алга болж байна. Цээлд очоод ламыг нь асуусан чинь дугандаа хүүхэн тэврээд согтуу хэвтэж л байна гэж нутгийнхан хэлж байсан шүү. Гандан нь ч ийм юмаа тоохгүй биз дээ.