Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь эх газрын Хятад тус арал руу цөмрөн орох аюул нь бодит гэж үзэж байна.
Тэрбээр Хятадын Ардын чөлөөлөх арми арлын эсрэг алхам хийхийг үгүйсгээгүй байна. Түүний хэлснээр, хэрэв Хятадын Ардын чөлөөлөх арми шийдвэртэй алхам хийхийг хүсвэл Ши Жиньпин зардлын талаар хоёронтаа эргэцүүлэх ёстой. Хятадын коммунист намын ХХ их хурлын үеэр Тайванийн тусгаар тогтнолыг сөрөх тухай заалт тус намын дүрэмд оруулсан. Холбогдох тогтоолд “нэг улс – хоёр систем” зарчмыг бүх талаар, эргэлт буцалтгүй, шийдэмгий хэрэгжүүлэх, салан тусгаарлах хүчийг таслан зогсоох, тогтоон барихыг уриалсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )