Дундад зууны үед Турк улсад согтуучуудтай тэмцэх их энгийн арга байжээ. Цэнгээний газарт согтсон хүнийг сагсанд хийн, гэрт нь хүргэдэг тусгай үйлчилгээ ажилладаг байв. Согтуугаас ганц шаардагдах зүйл бол гэрийн хаягаа хэлж өгөх. Хэрэв тус газарт байнга үйлчлүүлдэг хүн байвал хаягийг нь үйлчлэгч нар хэзээний мэддэг байжээ.
Мэдээж хүн зөөх тусгай сагс байхгүй тул жимс ногооны сагс ашиглана. Шөнө болох үед архи зардаг зуушны газрын дэргэд том сагстай ачигч нар цуглардаг байсан гэнэ. Байнга согтуу хүн тээж явах тэдний ажил хэцүү ч ажиллах хүн хангалттай олдоно. Өдөр нь дэлгүүр, зочид буудалд ажилладаг ачигч нар шөнийн халтуур хийхээр цэнгээний газрын гадаа ирцгээнэ. Тэднийг küfeci, харин ачуулсан этгээдийг küfe гэнэ. Туркт “Küfelik olmak” гэдэг хэлц үг байдаг нь “Гэртээ сагсаар харих хүртлээ согтжээ” гэсэн утгатай.
Одоо мэдээж энэ уламжлал устаж алга болсон ч 1950-иад оны үед байсныг доорх гэрэл зураг батална.
Сэтгэгдэл ( 1 )
Mанай халтуурны 20 пүүжгийтэй нөхөд юм уу даа.. тэр үеийн.