Оросын сансрын нисэгчид өнөөдөр задгай сансарт гарна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 17

Оросын сансрын нисэгч Сергей Прокопьев, Дмитрий Петелин нар өнөөдөр /2022.11.17/ Олон улсын сансрын станцаас задгай сансарт гарах талаар “Роскосмос”-оос мэдээлжээ.

Тэд Европын ERA удирдлага ашиглан радиаторыг станцын “Рассвет”  хэсгээс “Наука” хэсэг рүү шилжүүлэх бэлтгэл ажлыг хийх аж.

Оросын сансрын нисэгчдийн задгай сансарт ажиллах хугацааг 6 цаг 40 минут гэж тооцоолж байгаа гэнэ.

Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа Оросын баг задгай сансарт таван удаа гарах аж. Өнөөдрийнх хамгийн эхнийх нь юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top