Тайванийн аралд Хятадын сөнөөгч онгоцнууд ойртов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 23

Лхагва гарагт /2022.11.23/ Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн хүчний дөрвөн хөлөг онгоц, хоёр сөнөөгч онгоц болон цэргийн нисдэг тэрэг Тайванийн аралд ойртож ирсэн тухай Тайванийн Батлан хамгаалах яам мэдээлжээ.

Өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 06.00 цаг орчим Тайванийн ойролцоо гурван нисдэг онгоц, дөрвөн хөлөг онгоц радарт илэрсэн тухай мэдэгдэлд онцолжээ. “J-16” хоёр сөнөөгч онгоц Тайванийн баруун өмнөд хэсэг дэх агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн таних бүсэд орж ирсэн бол арлын зүүн зүгт “Ка-28” нисдэг тэрэг илэрсэн байна.

Тайванийн тал хариуд нь агаарын эргүүл хөөргөж, анхааруулга өгөн, зенит пуужингийн комплексуудаа чиглүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top