Шинэхэн ээж Пак Шин Хэ "Doctor Slump" цувралд дүр бүтээнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 30

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Пак Шин Хэ өнгөрөгч тавдугаар сарын 31-ний өдөр амаржиж хүүтэй болсон билээ. 

Амаржаад удаагүй байгаа ч кино урлагтаа эргэн ирэхээр зэхээд байгаа тэрээр 2023 оны аравдугаар сард JTBC-р цацагдах "Doctor Slump" кинонд гол дүр бүтээхээр болжээ. 

Пак Шин Хэ 2016 онд "Эмч нар" хэмээх цувралд дүр бүтээж байсан. Энэ удаагийн бүтээж буй эмчийн дүр нь амаржсанаас хойш бүтээж буй түүний анхны дүр байх болно. "Doctor Slump" цувралд Пак Шин Хэ уналтад орсон амьдралаа сэргээхийн тулд тэмцэж буй эмчийн дүр бүтээх аж.

Романтик, комеди төрлийн уг кинонд тэрээр жүжигчин Пак Хён Шигтэй хамтран тоглохоор болжээ. Тэд 2013 онд "Өв залгамжлагч" кинонд хамтран тоглож байсан бөгөөд дэлгэцнээ дахин хамт харах гэж байгаадаа баярласан шүтэн бишрэгчид нь тус киног тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top