Дуучин "А" хар тамхины хэрэгт холбогдож, яллагдагчаар татагджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02

Өмнөд Солонгосын гурван гишүүнтэй хамтлагийн дуучин А, чинээлэг гэр бүлийн гишүүдтэй хамт хар тамхины хэрэгт буруутгагдан, яллагдагчаар татагджээ. Уг хэрэгт нийт 8 хүнийг шалгаж байна.  

Түүнтэй хамт "Namyan Dairy"-г үүсгэн байгуулагч талийгаач Хон Ду Мёны ач хүү байжээ. Тэрээр шоронд ял эдэлж буй Хван Ханагийн үеэл бөгөөд Хван Хана мөн л хар тамхины хэргээр ял эдэлж буй нэгэн. Уг хэрэгт мөн "Hyosung" группын ач хүү Чо мөн шалгагдаж байна. 

Дуучин А насанд хүрээгүй хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг нэгэн. Түүнийг өнгөрөгч гуравдугаар сараас аравдугаар сарын хооронд марихуан хэрэглэсэн, худалдаалсан хэрэгт буруутгагдаж байгаа аж. 

Тус бүлгийн гишүүд зөвхөн хар тамхи хэрэглээд зогсохгүй гэртээ тарьж ургуулдаг байсан нь шалгалтын явцад тогтоогджээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zass psdaa (103.212.116.23) 2022 оны 12 сарын 07

Uhsen baas Neg muu sharilj postoltson shaajiini , Naadah chine uhsen atsaaraa har tamhi baidiin , Uls eh oron chine Dampuuraad Olgyarkhuud ni tengert tultal bayjaad Manius ni pizdaa Lalar tsarailaad Hari oronluu durweed duuslaa pzda min

7  |  3
Top