“Miss International 2022” Beauty pageant тэмцээнд Б.Номин-Эрдэнэ оролцож байна

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02

“Miss International 2022” Beauty pageant тэмцээн албан ёсоор эхэллээ.

Дэлхийн өндөр зэрэглэл бүхий топ гурван тэмцээний нэг болох 60 жилийн түүхтэй энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн “Мисс Монголиа 2022" тэмцээний тэргүүн мисс, үндэсний ялагч Баярхүүгийн Номин-Эрдэнэ шалгарч оролцож байгаа билээ.

Дэлхийн 70 гаруй улсаас Япон улсын нийслэл Токио хотноо хүрэлцэн ирсэн шилдэг гоо бүсгүйчүүдийг тэмцээний ерөнхий зохион байгуулагч, Олон улсын соёлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, хатагтай Акеми Шимомүра, Япон улсын аялал жуулчлалын агентлагийн дарга, ноён Такаши Икэмицү нар халуун дотноор угтан авсан байна.

Гоо бүсгүйчүүд ирсэн даруйдаа хоорондоо нөхөрлөн дотносож, Япон улсын соёл, ёс заншилтай танилцсан бөгөөд цахим орчинд хамгийн өндөр хандалттай, идэвхтэй байсан гэдгээрээ Монгол Улсаас төлөөлөн ирсэн мисс Б.Номин-Эрдэнэ хамгийн нөхөрсөг гоо бүсгүй хэмээн яригдах болсон байна.

Мөн гоо бүсгүйчүүдийг групп болгосон бөгөөд унаган англи, франц хэлтэй учир Монголын мисс F Group-т хуваарилагдсан байна.

Энэ сарын 13-нд Токио хотноо тус тэмцээний шилдэгүүд болон титмийн эзэн тодрох аж. Дэлхийн тайзнаа гялалзах монгол бүсгүйгээ хамтдаа дэмжицгээе!

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top