
Катар улсад зохион байгуулагдаж буй "Qatar 2022" хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Өмнөд Солонгосын баг тамирчид "H" хэсгийн сүүлийн тоглолтоо Португалийн шигшээ багтай хийж 2:1 харьцаатайгаар ялалт байгуулснаар шөвгийн 16-д шалгарч чадлаа.
ДАШТ-д БНСУ-ын баг хэрхэх тухай нэгэн үзмэрч өнгөрөгч аравдугаар сарын 14-ний өдөр өөрийн таамаглалыг дэвшүүлжээ. Түүний бичлэг БНСУ, Ганын шигшээ багийн тоглолт өндөрлөсний дараа цахим орчинд эрчимтэй тархаж, багагүй шуугиан дэгдээгээд байсан.
Тус бичлэгт үзмэрч эмэгтэй БНСУ-ын шигшээ багийн тухай "И Кан Ин, Бэнто хоёрын харилцаа тийм ч сайн биш байна. Тэднийг багш, шавь гэж хэлэхэд хэцүү. Тэдэнд тийм хувь тавилан алга байна. Уругвай болон Солонгос тэнцэнэ гэдэгт итгэлтэй байна. Ганын шигшээ багтай хийх тоглолтод хожигдож ч магадгүй. Португалтай хийх тоглолтод манай улс хамгийн сайнаараа тоглоно" гэжээ.
Түүний энэхүү таамаглалаас гадна "Бэнто арваннэгдүгээр сарын 28-нд бухимдаж, ааш муутай байх бололтой. И Кан Ин харин энэ өдөр маш тод гэрэлтэх болно. Дэлхийн аваргын дараа дасгалжуулагчаа солих магадлал өндөр байна. Солонгос улс 4-8-р байр эзлэх магадлал өндөр байна" хэмээжээ.
Үзмэрчийн хэлсэн хэд хэдэн таамаг биелсэн нь олон нийтийн анхаарлыг ихээр татаад байна. Түүний хэлсэнчлэн дасгалжуулагч Паоло Бэнто улаан хуудас авсандаа бухимдаж, И Кан Ин тод гэрэлтсэн. Мөн Уругвай болон Ганын эсрэг тоглолтын хариуг ч мөн зөв таамаглажээ.
Цаашид түүний зөгнөл биелж БНСУ-ын шигшээ баг финалд үлдээсэй хэмээн хөлбөмбөгийн хорхойтнууд залбирсаар байсан. Тэдний найдвар талаар өнгөрсөнгүй. БНСУ-ын шигшээ баг Португал улсын шигшээ багтай хийсэн тоглолтдоо хамгийн сайнаараа хичээж ялалт байгуулснаар үзмэрчийн зөгнөл дахин биелээд байна.
Тэд 4-с 8-р байрт шалгарч чадах болов уу?...
Сэтгэгдэл ( 3 )
Бразилийг яаж дийлдэгийн дэлхийн 5 удаагийн аврага шүү дээ.Өчигдөр Бразилтай тошлоод хожигдчихсон шүү дээ.
Бразилийг хожоосой.
Бразилийг хожчуул жинхэнэ шуугиан даа