Индонезид гэр бүлээс гадуурх бэлгийн харилцааг хориглох хуулийн төслийг батлах гэж байна.
Гэр бүлээсээ гадуур харилцаа үүсгэсэн хүмүүсийг нэг хүртэлх жилээр хорих талаар уг хуулийн төсөлд тусгажээ. Энэ хууль нь жуулчдад ч бас хамаатай талаар “Daily Mail” сонин мэдээлсэн байна.
Индонезийн парламент энэ сард дээрх хуулийн төслийг хэлэлцэх бөгөөд тус улсын Хууль зүйн сайд Эдвард Омар Шариф Хиаридж “Энэ эрүүгийн хууль нь Индонезийн үнэт зүйлтэй тохирч буйд бахархалтай байна” гэжээ.
Түүнчлэн дээрх хуулийн дагуу улсын Ерөнхийлөгч, төрийн байгууллагуудыг доромжлох, улсын үзэл суртлын эсрэг ямар ч үзэл бодлыг илэрхийлэхийг хориглох аж.
Мөн гэрлэхээсээ өмнө хамтран амьдрахыг хориглох юм байна.
Сэтгэгдэл ( 3 )
m gl d tohiroh huuli sanj..
Монголчууд хөгшин залуугүй бүгд шахуу шийтгүүлэх байх аа, ийм хуультай болбол, ккк
Монголд маш хэрэгтэй хууль байна. Ийм хууль монгол үндэстэнг устахаас аварна.