Роберт Паттинсон найз бүсгүйн хамт АНХ УДАА олны өмнө гарч ирэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 05

Жүжигчин Роберт Паттинсон болон загвар өмсөгч Суки Уотерхаус нар дөрвөн жил болзсоны эцэст анх удаа улаан хивсний ёслолд хамтдаа оролцлоо.  

Өнгөрсөн бямба гарагт Египетийн Гиза хотод зохион байгуулагдсан "Dior 2023" шоунд хамтдаа ирсэн тэд 2018 оны зургаадугаар сард хамгийн анх папарацид өртөж, харилцаа нь олон нийтэд дэлгэгдэж байсан билээ. 

Суки Уотерхаус Брэдли Күүпертэй хоёр жил үерхсэний эцэст 2015 онд салсан. Роберт Паттинсоны хувьд FKA Twigs-с 2017 онд салж, 2018 онд Суки Уотерхаустай шинэ харилцаа эхлүүлжээ.

Хосууд сүй тавих талаар ярилцаж байгаа ч харилцаандаа итгэлтэй байгаа тул тийм ч их яарахгүй байгаа гэнэ. Харилцаагаа олноос нууцалдаг нь бат бөх харилцааны үндэс хэмээн тайлбарласан Роберт Паттинсон бусад хүмүүсийг ч мөн харилцааг нь хүндлэн, дэмжиж өгөхийг хүссэн байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top