Таеквондогийн өсвөрийн ДАШТ-ий хүрэл, Ази тивийн аваргын хүрэл, Монгол Улсын есөн удаагийн аварга, ОУХМ Б.Намуун амаржиж, бяцхан үрээ өлгийдөн авчээ.
Өнгөрсөн гуравдугаар сард спортын ажилтаа үнэлүүлж, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан тэрээр моделийн карьераа ч чамгүй сайн авч яваа. Мөн кино урлагт ч хүч сориод амжсан.
Алдартай брэндүүдийн нүүр царайгаар ажиллан, спортын дэвжээн дээр эрч хүч, авьяас чадвараа сорьж яваа Б.Намуун есөн настайгаасаа эхлэн таеквондогоор хичээллэжээ. Энэ жил тэр 20 нас хүрч байгаа.
Б.Намуун багадаа мөн хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан. Энэ нь түүний аавтай салшгүй холбоотой ба аав нь хөнгөн атлeтикийн спортын мaстeр, Монгол Улсын уртын хаpайлтын рeкордыг эзэмшдэг тамирчин гэдэг.
Сэтгэгдэл ( 0 )