Хорт хавдартай тэмцэж байсан жүжигчин Кирсти Аллей ТААЛАЛ ТӨГСЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

Хорт хавдартай тэмцэж байсан алдарт жүжигчин Кирсти Аллей 71 насандаа таалал төгслөө. Түүний хүүхдүүд болох Уилъям Стивенсон, Лили Прайс Стивенсон нар орон нутгийн цагаар даваа гарагийн орой энэхүү эмгэнэлт мэдээг ээжийнхээ цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн байна. 

Уг эмгэнэлд "Тэр хайртай дотнын гэр бүлээрээ хүрээлэгдэж, өөрөөсөө маш их хүчин чармайлт гарган хүнд өвчинтэй тулалдаж, амьдралынхаа турш үргэлжилсэн баяр баясгаланг бидэнд үлдээж, ямар ч адал явдалд бэлэн байсан. Тэр дэлгэцэнд мөнхөрсөн шигээ гайхалтай ээж, эмээ байсан. Түүний хүсэл тэмүүлэл, үр хүүхэд, ач зээ, гэр бүлийнхэндээ адал явдлаар дүүрэн амьдрах урам зориг өгсөн нэгэн байсан. Түүний шүтэн бишрэгчдийн хайр, залбиралд талархаж байгаагаа илэрхийлье. Моффит хавдар судлалын төвийн гайхалтай эмч, сувилагч нарт талархал илэрхийлье" гэжээ.

Энэхүү мэдээлэл цацагдсан даруйд "Look who's talking" кинонд хамтран тоглож байсан жүжигчин Жон Траволта хамгийн түрүүнд эмгэнэл илэрхийлжээ. 

Кирсти Аллей карьерийнхаа туршид нийт 76 бүтээлд дүр бүтээжээ. 1987-1993 оны хооронд NBC сувгийн "Cheers" ситкомын Ребека Хоугийн дүрийг бүтээж олонд танигдсан тэрбээр энэхүү дүрээрээ 1991 онд "Эммигийн шагнал гардуулах ёслол" болон "Алтан бөмбөрцөг" наадмаас шагнал хүртэж байжээ. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
T(64.119.25.132) 2022 оны 12 сарын 08

Ee hairtai jujigchini mini

1  |  0
Top