Эрх чөлөөтэй болсон Бритнид фэнүүд нь санаа зовниж эхлэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

14 жилийн турш аав Жэйми Спирсийнхээ хяналтад байсан супер од Бритни Спирсийг эрх чөлөөтэй болсонд сая сая фенүүд нь баярлаж байсан. Харин одоо тэд Бритнид санаа зовж эхлээд байна. 

Олон жилийн турш хяналтад байсан Бритни инстаграм хуудаснаа тогтворгүй, өөрийн гэсэн хяналтгүй, увайгүй үйлдэл гаргасаар байгаа нь фэнүүдийнх нь санааг зовоох болжээ.

Энэ тухай түүний шүтэн бишрэгч, 33 настай Лорен Марс "Бусдын хяналтгүйгээр амьдралаа хэрхэн удирдаж, авч явах талаар ямар ч ойлголтгүй хүний хувьд өөрийн дураар байх нь аюул дагуулж болзошгүй. Бид түүнийг эрх чөлөөтэй болгохоор тэмцэж байх үедээ үүнийг анхаарч үзэх ёстой байж. Үр дагаврыг нь бодолгүйгээр түүнийг эрх чөлөөтэй болгохыг л маш их хүсэж байлаа. 

 

 

Түүний гаргаж байгаа үйлдэл сэтгэл түгшээж, маш ойлгомжгүй, ухаангүй, галзуу болсоор байна. Энэ нь зүрхийг минь шархлуулж байна.

Тэр шүтэн бишрэгчидтэйгээ ойр байхыг хүсэж байгаа бол олон нийтийг сүлжээг орхих хэрэгтэй. Ийм төрлийн зураг, бичлэг нийтлэх нь шүтэн бишрэгчдээ ч мөн хохироож байгаа хэрэг" гэжээ. 

 

 

Бритни сүүлийн үед бүрэн нүцгэлсэн зургаа ч инстаграм хуудаснаа нийтлэх болсон. Зургууд дээрх тайлбар нь "Google translate" ашигласан мэт ямар ч ойлгомжгүй байгаа нь эрүүл ухаантай хүний хийх зүйл биш хэмээн дагагчид нь шүүмжилжээ.

Мөн өмнө нь ярьж байсан зүйлсээсээ тэс өөр зүйл ярих болсон нь дуучин бүсгүйг албан ёсны хаягаа алдсан байж болзошгүй гэх таамаг дэвшүүлэхэд ч хүргээд байгаа аж. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Claudia(41.138.89.206) 2022 оны 12 сарын 21

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com

0  |  0
Top