Дуучин Рита Ора орон нутгийн цагаар даваа гарагт "2022 British Fashion Awards"-ын улаан хивсний ёслолд хүрэлцэн ирэхдээ нэвт гэрэлтдэг торон даашинзтай ирж багагүй шуугиан тарьжээ.
Nensi Dojaka-ийн 2023 оны хавар, зуны коллекцоор гоёсон тэрээр хөмсөгөө мөн цайруулжээ. Энэ нь түүнийг бүхэлдээ нүцгэн мэт харагдуулах аж. Мөн нүүрэндээ лусын дагиныг санагдуулам нүүр хувиргалт хийлгэсэн нь түүнийг энэ үдшийн онцгой зочдын нэг болгосон юм.
Зарим хүмүүс түүний энэхүү хувцаслалтыг "хямдхан" хэмээн дүгнэсэн бол зарим нь жавартай үдшийн "халуухан" сонголт хэмээн нэрийдэв.
Энэхүү улаан хивсний ёслолд Флоренс Пью, Наоми Кэмпбелл, Лили Жеймс, Ирина Шейк нар мөн оролцжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Goyo l bna gekhdee unekheer belkhuus bxgui tag dorvoljin l yum bn . Belkhuus nariin taaz urgon bol iluu l emegteileg kharagdana. Ugzog bol dajgui l bna . Khet Tom ugzog ystoi zavaan kharagddag
мөнгөө нарийлж бгаа арга
Удахгүй бүх унждагуудаа ил гаргах нь дээ.
Балай !