И Сын Ги-ийн менежер "HOOK" агентлагийн захирлын булхайг ДЭЛГЭВ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, дуучин И Сын Ги өөрийн харьяалагддаг "HOOK" энтертайнменттай ширүүн маргаан дэгдээгээд байгаа билээ. Тус агентлагийн захирал Квон Жин Ён жүжигчин И Сын Ги-г дебютээ хийсэн цагаас хойш ялгаварлаж, дарамталдаг байсан тухай тус компанид ажилладаг байсан менежер ярьжээ. 

1. Караокены өрөө

Тэрээр захирал Квон Жин Ён нь дуучин И Сын Ги-г шөнийн цагаар найзуудтайгаа архи уусан үедээ караокед дуудаж дуулуулдаг байжээ. И Сын Ги-ийн гэрээс хол зайд орших караокед дуудаж найзуудынхаа өмнө дуулуулдаг байсан Кван Жин Ён маргааш нь ажлаар шахдаг байсан аж. 

 2. Кимбабны диваажин 

"Kimbap Heaven" нь хямд үнэтэй, Солонгос түргэн хоолны сүлжээ ресторан юм. Кимбаб, цагаан будаа, догбугги, шарсан гахайн махан котлет зэрэг хоолнуудтай тус ресторанд л хооллох эрхтэй байсан И Сын Ги-ийн багт "HOOK" энтертайнментаас долоо хоногт ердөө 150.000 вон өгдөг байжээ. Завгүй цагийн хуваарьтай байсан И Сын Ги сэргэхийн тулд кофе авч уудаг байжээ. Нэг удаа захирал нь төлбөрийн баримт дээрх кофены зарлагыг хараад ихэд уурласан гэдэг. 

 

 

3. Хооллох эрхгүй 

Ихэвчлэн хөнгөн зууш, кимбабаар хооллодог байсан И Сын Ги компанидаа хамгийн бага зарлага гаргадаг алдартан байв. Түүнтэй нэг агентлагт ажилладаг жүжигчин Гу Хён Жоны баг Хятад ресторанд үнэтэй хоол иддэг байжээ. Гэсэн ч И Сын Ги-г компанийн захирал ийм л байх ёстой хэмээн сургасан учир тэрээр нэг ч удаа гомдоллож байгаагүй. Харин Квон Жин Ён захирал түүнийг хэт их идэж байна хэмээн шүүмжилдэг байсан гэнэ. 

Тухайн үед И Сын Ги шинээр гарч ирж байгаа дуучин байсан ч нэг арга хэмжээнд дуулах өртөг нь 7-8 сая вон байжээ. Өдөрт 2-3 арга хэмжээн дээр дуулдаг байсан тэрээр хурдны зам дагуух зогсоолууд дээр зогсож хөнгөн зуушаар хооллодог байсан аж. 

 

 

4. Хичээх хүсэл 

И Сын Ги багаасаа эхлэн тус агентлагт ажиллаж эхэлсэн. Юу ч тохиолдсон бай шаргуу хөдөлмөрлөсөөр байсан И Сын Ги гар утас ашиглах эрхгүй байжээ. Түүнтэй холбогдох шаардлагатай үед менежерээр нь дамжуулан холбогддог байсан гэнэ. 

Тэрээр бусад алдартнууд шиг архи ууж, шуугиан дэгдээдэггүй байсан. Үүний оронд гэртээ ирж, зохиолоо уншин шаргуу бэлддэг байжээ. Үзүүлбэр бүрийнхээ дараа сайн байсан эсэхээ асуудаг байсан түүнийг компанийн захирал нь үргэлж гоочилж, муу байна хэмээн шүүмжилдэг байсан тухай менежер нь дурсан ярьсан байна. 

 

 

5. И Сын Ги олж, Квон Жин Ён үрдэг байв 

Квон Жин Ён үргэлж л И Сын Ги-г орлого олдоггүй нэгэн хэмээн загнадаг байсан. И Сын Ги тус агентлагтай сүүлийн 18 жилийн турш хамтран ажиллаж буй. Энэ хугацаанд жүжигчнээс гадна дуучнаар ажиллаж байсан тэрээр нийт 137 дуу гаргажээ. Эдгээр дуунуудаас олсон орлогын нийт хэмжээ ойролцоогоор 9.6 тэрбум вон болж байгаа тухай тооцоо бий. Энэхүү мөнгөнөөс И Сын Ги-д хувь өгдөггүй байсан. Харин Квон Жин Ёны амьдрал эрс дээшилж тансаг зэрэглэлийн машинууд сольж унах болсон бөгөөд өдгөө мөн л тансаг зэрэглэлийн харшид тухлан суугаа нэгэн. 

Дээрх явдлаас хойш 20 орчим жил өнгөрсөн ч захирал Кван Жин Яны шунал дууссангүй. Тиймээс хамтран ажиллагсад нь түүний үнэн төрхийг илчилж, компаниа орхин гарч, хүчээ нэгтгэн түүнийг сөрөн зогссоор байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top