Хойд Солонгосын засгийн газар өсвөр насны гурван хүүхдийг олны өмнө цаазалсан тухай мэдээлэл дэлхий даяар цацагдсан. Энэ тухай мэдээллийг Хойд Солонгосын Хесан хотод амьдардаг хоёр иргэн хэвлэлд мэдээлснээр дэлхий нийтэд ил болжээ.
Цаазын ял авсан гурван хүүхдийн хоёр нь Өмнөд Солонгос кино үзсэн, тараасан хэрэгт буруутгагдсан бол нэг нь хойд ээжийнхээ амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан байна. Тэднийг нисэх онгоцны буудал дээр айж цочирдсон олны нүдэн дээр буудаж хөнөөжээ.
Тус улсын засгийн газар энэ төрлийн арга хэмжээг ард иргэдээ айлгах зорилгоор ашигладаг байна. Эрх баригчид гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой гэмт хэрэгтэй хатуу тэмцэнэ хэмээн мэдээлснээс долоо хоногийн дараа сурагчдад цаазаар авах ял оноожээ.
Энэхүү мэдээллийг сонсоод цочирдсон Өмнөд Солонгосын интернэт хэрэглэгчид Хойд Солонгосчууд Өмнөдийн соёлыг ийм хэмжээнд үзэн ядаж байгаа бол хоёр улс дахин нэгдэх тухай мөрөөдөл хий хоосон зүйл болох тухай онцлон тус улсын удирдлагуудыг шүүмжилж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 4 )
baruuniihan saihan hudalaa medee ogdog daraa ni nogoo buuduulsan hvmvvs garch ireed l onigoo zondoo udaa bolj blaa daa. baruunii surtal uhuulga bol tarhiig saihan ugaadag daa. yu gej iim hereg hiih be dee..
Орос, Хятад 2 хойдыг дэмжиж давраагаагүй байсан бол ард түмэн нь хэдэн хөгшин генералын гэр бүл, энэ бандгар жаалыг давраахгүй байсан юм. солонгосчуудыг нэгдүүлэхгүйн тулд манай 2 хөрш гуйсан бүхнийг л хийгээд хариуд нь нэг нь аймар ядуу, нөгөө дажгүй баян -улам л хэзээ ч нэгдэх боломжгүй болгож байнадаа. энэ баян жаал тамдаа хурдан очоосой.
Яасан ч гунигтай тавилан бэ, кино үзсэнийхээ төлөө цаазлуулах ч гэж дээ
Хятад байхгүй бол энэ муу бандгар хойд солонгс байхгүй л байх байсан.