Турк улс ирэх 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн гаднын жуулчдаас хоёр хувийн үйлчилгээний татвар авахаар болжээ. Зочид буудал, рашаан, амралт, зугаалгын газар, дэн буудал, тосгон, жуулчны кэмп зэрэгт буудаллахад хоёр хувийн татвар төлнө. Харин гаднын оюутан болон дипломат ажилтнууд энэ татвараас чөлөөлөгдөх аж.
Туркийн аялал жуулчлалын салбарынхан энэ төрлийн татвар ногдуулахын эсрэг байр суурь илэрхийлжээ. Энэ нь тус улсын өрсөлдөх чадварыг сулруулна гэж тэд үзэж байна.
Туркийн Засгийн газар гаднын жуулчдыг хүлээн авах үйлчилгээнд хоёр хувийн татвар ногдуулах шийдвэрийг аль 2019 онд гаргаж байсан ч коронавирусний цар тахлын улмаас хойшлуулсан билээ.
Энэ оны байдлаар, Турк улс 51.5 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалаас нийт 46 тэрбум ам.долларын орлого олох хүлээлттэй байна. Ирэх онд тус улс 60 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )