АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Жоржиа муж дахь нөхцөл байдлыг байгалийн гамшиг гэж зарлажээ.
Цагаан ордноос мэдээлснээр Жо Байден Жоржиа мужид их гамшиг болж байгаа тул холбооны тусламж үзүүлэхийг үүрэгдэж, хүчтэй шуурга, хар салхины улмаас хохирол амссан газруудыг нөхөн сэргээхэд мужийн хэмжээнд хүчин чармайлт гаргахыг даалгасан байна.
Мөн Америкийн Алабама мужийг дайрсан хар салхины улмаас хамгийн багадаа зургаан хүн амиа алдсан билээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо хамгийн багадаа 12 болжээ.
Алабама мужийн 40-50 байшин барилга гэмтэж, сүйдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )