ГРЭММИ 2023 | Сэм Смитийн "сатанист" үзүүлбэр шүүмжлэлд өртөв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 07

Дуучин Сэм Смит 2023 оны Грэммийн шагнал гардуулах ёслолд "Unholy" дуугаа дуулж сонирхуулжээ. Түүний үзүүлбэр "тамыг" илэрхийлсэн сэдэвтэй байсан нь сатаныг сурталчилсан хэмээх шүүмжлэлд өртөөд байгаа аж. 

"Грэмми авардс"-т дэлхий дахинаа анхаарлаа хандуулдаг. Дайн үргэлжилж, сургуулийн хүүхдүүдийг хэдэн арваар нь хөнөөж, байгалийн гамшгаас үүдэн олон мянган хүн хорвоог орхиж байхад Сэм Смит буг чөтгөрийн хувцас өмсөж, түүнийг магтан дуулж, шашныг үгүйсгэж буй нь зүй бус хэрэг гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна. 

Сэм Смит болон Ким Петра нарын хамтарсан "Unholy" хэмээх энэхүү уран бүтээл "Грэмми Авардс 2023"-аас "Шилдэг поп хослол" шагнал хүртсэн. Сэм Смитийн хувьд уг төрөлд шагнал хүртсэн анхны "хүйсгүй" уран бүтээлч болсон бол Ким Петра анхны транс эмэгтэй уран бүтээлч болсон байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top