Хөгжмийн ертөнцийн хамгийн том наадам Грэммийн шагнал гардуулах 65 дахь удаагийн ёслол орон нутгийн цагаар ням гарагт Лос Анжелес хотноо болж өндөрлөлөө.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд алмааз эрдэнээр гоёж, од мэт галалзсан алдартнууд мэдээж олон байлаа.
Тэйлор Свифтийн зоримог шийдэл бүхий ээмгээс эхлээд The Rock-ийн теннисний цохиур бүхий хүзүүний зүүлт хүртэлх үнэт эрдэнийн гоёлуудыг сонжъё.
Бейонсе
Грэммийн түүхэн дэх хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлч болсон Бейонсе 32 дахь шагналаа гардан авлаа. Тэрээр 70 каратын зургаан ширхэг цагаан алмааз бүхий ээмгээр гоёжээ.
Тэйлор Свифт
Супер од Тэйлор Свифт "Lorraine Schwartz"-ийн 136 каратын нил ягаан сафир, турмалин, алмааз хослуулсан 3 сая гаруй ам.долларын үнэ бүхий ээмэг зүүж, олны нүдийг хужирлав. Мөн дээрх үнэт чулуунуудаас бүрдсэн бөгж зүүсэн бөгөөд тохирсон өнгийн даашинз хослуулжээ.
Женнифер Лопес
Жүжигчин, дуучин Женнифер Лопес Bulgari Serpenti алмааз эрдэнийн шигтгээ бүхий зүүлт, үелсэн индранил, 150 орчим каратын алмаазан шигтгээ бүхий бөгжөөр гоёжээ.
Bad Bunny
"Шилдэг хөгжмийн цомог" төрөлд ялагч болсон Bad Bunny тайзнаа үзүүлбэр үзүүлэхдээ "Marvin Douglas"-ийн алмаазан шигтгээ бүхий хүзүүний зүүлтээр гоёжээ.
Адель
"Шилдэг соло үзүүлбэр" төрөлд нэр дэвшсэн дуучин Адель "Tiffany& Co" брэндийн очир алмаазаар гоёжээ.
Cardi B
Реппэр Cardi B хааны удмынхны илэрхийлэл болсон цэнхэр өнгийн даашинзыг "Messika" брэндийн алмааз эрдэнийн шигтгээ бүхий гоёлтой хослуулжээ.
Меган Фокс
Жүжигчин Меган Фокс "Lorraine Schwartz" брэндийн 6 каратын зууван хэлбэртэй алмааз, 10 каратын маргад, 15 каратын лийр хэлбэртэй алмаазан бөгжийг хослуулжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Gaihuulchih umaa ene almaazaa haruulah geed gar huruu, humsaa yarailgan baigaa odontsoruud delhiin ard tumnii demlegiin hucheer ( medeej uigagui hudulmurlusun gedgiig uguisgrhgui ee) bayajsan murtuu Delhii dahind bolj bui dain dajiniig rserguutsehgui ,Turkiin gazar hudlultind yadarsan ard tumend ni garaa sungahgui ee???Andjelino Joli bol harin shal uur hun shuu.Humuunlegiin ajiltan delhiid garaa sungaj yabdag hun! Nuhur Bred Phitt gtai zaluu huuhen erguuleel ha ha estoi odontsor umdaa