Жүжигчин И Сын Ги найз бүсгүй И Да Интэй гэрлэхээр болсон тухайгаа инстаграм хуудсаараа дамжуулан зарлалаа.
И Сын Ги захидалдаа "Сайн байна уу. И Сын Ги байна. Энэ жил надад урт захиа бичих олон шалтгаан гарч ирэх бололтой. Өнөөдөр би амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийнхээ талаар хуваалцахыг хүслээ. Миний хайртай эмэгтэй И Да Ин бид хоёр дурлалт хосуудаас "шинээр гэрлэсэн хос"-ууд болохоор шийдсэн.
Тэр миний саналыг хүлээн авч, бид адислуулсан. Үүнийг хүлээн авах хүнтэй болсондоо чин зүрхнээсээ талархан ийнхүү зарлаж байна. Тэр алтан зүрхтэй, бас хайраар дүүрэн. Түүнийгээ миний хажууд үүрд байгаасай гэж хүсэж байна.
Аз жаргалаа хуваалцахыг хүсэж, үймээн самуунтай тулгарсан үедээ гарыг нь атган даван туулахыг хүсэж байна. Та бүхнийг бидний ирээдүйг дэмжинэ гэж найдаж байна. Бид байгаа бүхнээ хуваалцаж, аз жаргал дүүрэн амьдрах болно. Баярлалаа" гэжээ.
Хосуудын харилцаа 2021 оны тавдугаар сард ил болсон. Танилынхаа хүүхдийн төрсөн өдөрт хамтдаа ирсэн хосууд үргэлж бие бие рүүгээ инээмсэглэж байсан гэдэг. Тэднийг хоёр тийш болсон гэх мэдээлэл өмнө нь цацагдаж байсан. Гэсэн ч хосууд харилцаагаа үргэлжлүүлж байгаа гэдгээ батлан, эцэст нь ийнхүү гэр бүл зохиохоор шийджээ.
Сэтгэгдэл ( 0 )