48 настай ДиКаприо 19 настай бүсгүйтэй болзож байгаа юу?

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

Жүжигчин Леонардо ДиКаприо 19 настай загвар өмсөгч бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болсон гэх цуурхал гарч эхэлжээ. 48 настай ДиКаприогийн хувьд 25-с доош насны бүсгүйчүүдтэй болздог гэдгээрээ алдартай нэгэн. Гэсэн ч 19 настай бүсгүйтэй болзох нь өсвөр насны хүүхэдтэй болзохоос ялгаагүй зүйл хэмээн интернэт хэрэглэгчид шүүмжилж эхэлжээ. 

 

 

Тэд нэгэн хөгжмийн арга хэмжээний үеэр зэрэгцээ суудалд суужээ. Энэ үеэр хамтдаа зураг авахуулж таарсан нь цуурхал дэгдэх гол үндэс болсон гэнэ. Нэгэн эх сурвалж хэлэхдээ "Тэд ямар нэгэн романтик харилцаагүй, бусдын л адил зэрэгцэж сууж байсан хүмүүс. Энэ үнэхээр тэнэг хэрэг. Лео өрөөнд байгаа бүх хүмүүстэй болзож чадахгүй нь тодорхой" гэжээ. 

 

 

Эден Поланигийн хувьд Израйл гаралтай нэгэн. Ковидийн улмаас ахлах сургуулиа төгсөөгүй байгаа тэрээр "ITM Model Management"-тэй гэрээ байгуулж, Израйлын гурван ч сэтгүүлийн нүүрийг чимжээ. Полани 2003 оны гуравдугаар сарын 21-нд буюу домогт "Титаник" кино дэлгэцнээ цацагдснаас гурван жилийн дараа хорвоод мэндэлсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top