Дуучин Мадоннагийн "шинэ төрх" шүтэн бишрэгчдэд нь таалагдсангүй

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

Орон нутгийн цагаар ням гарагт болж өндөрлөсөн 65 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр дуучин Мадонна уран бүтээлч зарлахаар тайзнаа гарч ирсэн нь дуулиан тарилаа. 

Арын дэлгэц дээр түүний зургууд харагдаж байсан бөгөөд одоогийн төрх нь тэдгээр зургуудаас эрс өөр харагдаж байсан юм. 

Шүтэн бишрэгчид нь түүний ярьж байгаа зүйлд анхаарлаа хандуулахаас илүүтэй шинэ дүр төрхөнд нь анхаарал хандуулж, эрс өөр харагдаж буйг нь онцолсон байна. 

 

 

Твиттер хуудаснаа "Мадоннагийн царайнд юу тохиолдоо вэ, Мадоннаг хэн сайн дуурайх вэ гэдэг тэмцээний оролцогч юм уу, Мадонна насандаа сайхан харагдаж байна... Яг л 2700 настай нялх хүүхэд, бог малаар хооллодог цус сорогч шиг. Тэр энэ жилийн "Шилдэг шинэ дүр төрх" номинацад нэр дэвшиж байгаа юм уу" гэх зэрэг сэтгэгдлүүд хөвөрч эхэлжээ. 

 

 

Энэ жил 65 нас хүрч байгаа тэрээр өнгөрсөн жил хэд хэдэн гоо сайхны мэс ажилбарт оржээ. Гоо сайханчдын хэлж буйгаар Мадонна хамар өндөрлөх, арьс татах, ботокс болон филлер тарилга хийлгэсэн байж магадгүй гэнэ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Р(66.181.161.210) 2023 оны 02 сарын 11

Хүүхдийн цус сордог гээд нэг хэсэг шуугиад л байсан.

1  |  0
Амка(64.119.18.187) 2023 оны 02 сарын 11

Модано аль эрт цаазаар авхуулсан. Одоо клон 4 нь явж байгаа. Бас Реппер Эниминь бас үхсэн. Одоо бас клон 4 байгаа. Америкийн үнэнийг илчлэх Цаазын ял авсан Дэлхийн Елитүүд ба Кабалын уналт Баримтад кино дээр гарч байсан.

4  |  1
Top