
Өчигдөр (2023.02.07) жүжигчин И Сын Ги удахгүй хуримаа хийх гэж буй тухайгаа шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Өмнөд Солонгосын олон алдартнууд хуримын зар дуулгаж гэр бүл зохиосон бөгөөд энэ тухай мэдээлэл цацагдах бүрд жүжигчин И Мин Угийн ээлж хэзээ вэ гэх асуулт урган гарч ирдэг байв.
Дотнын найзууд, хамтран дүр бүтээж байсан алдартнууд нь бүгд хуримаа хийсэн. Харин И Мин У болзооны цуурхалд ч өртөлгүй яваа нь шүтэн бишрэгчдийг нь гонсойлгосоор л.
Гэсэн ч тэрээр шинэ хочтой болжээ. Түүнийг "Хайрын бурхан" хэмээх нэрлэх болсон гэнэ. Учир нь түүнтэй хамтран дүр бүтээсэн болон төсөл дээр хамтран ажилласан алдартнууд нь бүгд хуримаа хийжээ. Тухайлбал Пак Шин Хе, Сун Еэ Жин, И Сын Ги, Сун Жүн Ки зэрэг алдартнууд хэдийнэ жинхэнэ хайраа олж хурим хийхээр шийдсэн байна.
И Мин У хуримын зар тарах бүрд хөгжилтэй сэтгэгдэл үлдээдгээрээ алдартай нэгэн. Түүний сэтгэгдэл дор шүтэн бишрэгчид нь хэзээ гэрлэхийг нь асуудаг уламжлал тогтоод байгаа гэхэд хилсдэхгүй. "Хайрын бурхан"-ы жинхэнэ хайрын эзэн гарч ирэх бол? Түүнийг шүтэн бишрэгчид нь тэсэн ядан хүлээсээр л байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хэзээ хуримаа хийх юм бэ