"Triple X HIT Awards"-ийн шүүгчдийг танилцууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

Хип хоп, R&B урсгалаар уран бүтээл туурвидаг уран бүтээлчдийн шилдгийг шалгаруулах "Triple X HIT Awards" энэ сарын 12-ний өдөр Steppe Arena-д зохион байгуулагдах гэж байгаа билээ. Нийт 14 номинацад шилдэг уран бүтээлч шалгаруулах тус шагнал гардуулах ёслолын шүүгчээр реппэр Боогий, Rockit Bay, продюсер Б.Наранзун, дуучин М.Болд, хөгжмийн зохиолч Б.Аранзаа нар ажиллах гэнэ. 

Анх удаагаа зохион байгуулагдаж буй "Triple X HIT Awards"-ыг "ХИТ" энтертайнментийг үүсгэн байгуулагч Д.Даваанням агсны хүү Д.Даваадорж болон жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Triple X" фестивалийг зохион байгуулагчид хамтран зохион байгуулж байгаа гэдгээрээ тун ч онцлог. 

Тус шагнал гардуулах ёслол зохион байгуулагдснаар залуу уран бүтээлчдийг нийтэд таниулах, сурталчлах, дэмжихийн сацуу уран бүтээлчдийн чанар чансаа сайжрах зэрэг олон төрлийн ач холбогдолтой.

Сонсох дуртай уран бүтээлчдээ нэг тайзан дээрээс харж, тусгай үзүүлбэрүүдийг нь сонирхож, шилдэг уран бүтээлээс нь сонсохыг хүсвэл "Steppe Arena"-г зориход хангалттай. Гал гарсан үзүүлбэр, ширүүн өрсөлдөөн энэ үдэш өрнөх нь болно. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(106.154.6.215) 2023 оны 02 сарын 08

ene heden tatvar tuldgui urlag ner huuhed zaluus.n hudulmur muljuj uurdiin hodood huvthas nii mungiig oldog urlag nereer hunii hudulmur muldug ulsd tur hyanalt tavaasai daa ene halzan nuhur er tatvar tuldug yum bolov uu

0  |  0
Top