Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр /2023.02.07/ Армийн 75 жилийн ойн баярыг тохиолдуулан, Ардийн армийн командлагч нарын хүлээн авалтад охины хамт оролцлоо.

БНАСАУ-ын Төв агентлагийн мэдээнд “Хүндэт удирдагч Ким Жон Ун болон түүний хайртай охиныг БХЯ-ны дээд удирдлага хүндэтгэл дүүрэн хүлээн авлаа” гэж дурджээ.

Ким Жон Уны охин олны өмнө анх удаа 2022 оны нэгдүгээр сарын 19-нд гарсан.
Арваннэгдүгээр сарын 27-нд “Хвасон-17” пуужинг харвах үеэр залуу удирдагч мөн охиноо дагуулан явж байсан билээ.


Сэтгэгдэл ( 0 )