
Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ян Дун Гын Туркын газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдэд туслах зорилгоор 10 сая вон хандивлажээ.
Тэрээр өнөөдөр (2023.02.08) Солонгос дахь Турк улсын Элчин сайдын яаманд зочилж Элчин сайд Мурат Тамер болон зөвлөх Мүнир Огуз, Айше Текин нартай уулзаж эмэгнэл илэрхийлэн, хандив өргөжээ.
Туркийн ЭСЯ-наас "Олон солонгосчууд тусалмаар байна гээд бидэнтэй холбогдож байна. Бидэнд ингэж тусалсан ноён Ян Дун Гынд би маш их баярлаж, талархаж байна. Бид ах дүү улсын иргэд. Би тэр зүрх сэтгэлийг тань мэдэрч байна. Хүрэлцэн ирсэнд тань баярлалаа" хэмээн Ян Дун Гынд талархлаа илэрхийлжээ.
Жүжигчин Ян Дун Гын “Талийгаач болсон нялх хүүхдийнхээ гарыг атгасан зураг бүхий Турк аавын нийтлэлийг хараад сэтгэл зүрх минь эмтэрсэн. Би ч бас нэг удаа охиноо алдах шахаж байсан. Тэр минь гайхамшигтайгаар амьд үлдсэн. Тэр үеийн өвдөлтийг үгээр хэлэхийн аргагүй. Аавын зүрх сэтгэлээр Туркт амиа алдсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж байна" хэмээн олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан мэдээлсэн байна.
Тус улсын урлаг соёлын алдартнууд Турк улсад тусламжийн гараа сунгахыг ард иргэддээ уриалж эхэлжээ. Мөн томоохон пүүс, компаниуд хандив өргөж байгаа бөгөөд тус улсын Засгийн газар 110 аврах ажилтан болон 5 сая ам.доллар, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж илгээгээд байна.
Сэтгэгдэл ( 4 )
Монгол гэр хандивлавал ёстойхлвор том бэлэг болно доо.орох оронгүй байгаа хүмүүс ямар их баярлах бол.
Өгье гэвэл ганцаасаа, уйлая гэвэл сохроосоо гэж үгтэй. Манайхан ч их бага гэлтгүй арав таван цаас цуглуулаад өх юм сан
Od gej eniig xelex bxdaa?
Бөөн эгдүүнүүд байна даа. Жинхэнэ хүн байна даа. Бахархмаар