Инчёны нисэх буудалд амьдарч байгаа буриад оюутанд ВИЗА өгсөнгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 15

ОХУ-д өнгөрсөн оны есдүгээр сард хэсэгчилсэн цэрэг татлага зарласнаас хойш гадаад улсуудад гарсан орос залуучууд маш олон байгаа.

Оросын дөрвөн залуу БНСУ-ын "Инчён" нисэх буудалд дөрөв дэх сардаа амьдарч байгаа талаар бид мэдээлсэн билээ.
 

Зүүн гар талаас- Андрей, Жашар Хубиев, Владимир Марактаев. Фото: Сим Хёнчхоль / The Korea Times


Тэдний нэг Буриадын их сургуулийн оюутан Владимир Марактаев “Есдүгээр сарын 24-нд надад цэргийн зарлан ирсэн. Тэр шөнөдөө Оросоос гарсан. Өглөө нь намайг цэрэгт татах байх гэж айгаад, аль болох хурдан зугтахыг бодсон” гэж тэр "The Korea Times"-д ярьжээ.


Владимир Марактаев цэргийн зарлан авсан хөршүүдийнхээ хамт машинаар Монголын хилийг давж, Улаанбаатарт ирсэн байна.

Улаанбаатараас Филиппин нисэж, хэдэн долоо хоног тэнд байжээ. Ингээд Өмнөд Солонгост дүрвэгч болох зорилгоор Инчёнд буусан байна.
 


Гэвч БНСУ-ын Хууль зүйн яамнаас цэргээс зугтсаныг нь дүрвэгч гэж тооцох хангалттай үндэслэл гэж үзсэнгүй.

Владимир Марактаев 2022 оны арваннэгдүгээр сарын 22-ноос Инчёны нисэх буудалд амьдарч байгаа бөгөөд нисэхээс гарч болохгүй. Ямар ч мөнгөгүй болсон тул Хууль зүйн яамнаас олгодог хүнсээр амь зууж байгаа аж.
 


Өчигдөр Инчёны шүүхээс тэдний хэргийг хэлэлцэн, хоёрт нь дүрвэгчийн G-1 виза олгож, нисэх буудлаас гарч явахыг зөвшөөрсөн байна.

Харин буриад оюутан Владимир Марактаев, Нальчикийн "Спартак" багийн хөлбөмбөгч Жашар Хубиев нарт татгалзсан хариу өгсөн тул тэд Инчёны нисэх буудалдаа үлдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top