Турк болон хөрш зэргэлдээ Сирид газар хөдлөлтийн улмаас 41 мянга гаруй хүн амиа алдаж, амьд үлдсэн олон мянган хүн өвлийн хүйтэнд орон гэргүй болжээ. Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган хоёрдугаар сарын 6-ны өглөө болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн анхны хариу арга хэмжээ асуудалтай байгааг хүлээн зөвшөөрсөн ч одоо нөхцөл байдал хяналтад байна гэж мэдэгджээ.
Эрдоган телевизээр үг хэлэхдээ “Бид зөвхөн манай улсад төдийгүй хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том байгалийн гамшигтай нүүр тулж байна. Мягмар гарагт аврагдсан хүмүүсийн дунд Кахраманмарас мужийн орон сууцны байшингаас 17, 21 настай ах дүү хоёр, Антакья хотод сири эрэгтэй, залуу эмэгтэй хоёрыг 200 гаруй цагийн дараа нурангин дороос аварсан байна. Гэвч НҮБ-ын эрх баригчид амьд үлдсэн хүмүүсийг аврах үе шат дуусаж байна гэж мэдэгджээ.
“Хүмүүс маш их зовж байна. Бид майхан, тусламж эсвэл ямар нэгэн зүйл авахаар хүсэлт гаргасан ч өнөөг хүртэл юу ч аваагүй” гэж Туркийн зүүн өмнөд хэсэгт байрлах Газиантеп хотын тоглоомын талбайд гэр бүлийнхээ хамт амьдарч байсан дүрвэгч Хассан Саймоуа ярьжээ.
Саймоуа болон Газиантеп хотод дайнаас болж эх орноосоо дүрвэсэн ч газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болоод байна. Сири гаралтай 22 настай Хамза Бекри, Туркийн өмнөд хэсгийн Антакья хотод 12 жил амьдарсан ч гэр бүлээ дагуулан Туркийн өмнөд хэсэгт орших Испарта хотод очжээ. 2.2 сая гаруй хүн гамшигт хамгийн их нэрвэгдсэн бүс нутгуудыг орхиж өөр бүс нутгуудыг зорьсон байна.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )