Дуучин Шакира Испанийн хөлбөмбөгч Пикегээс салаад удсан ч тайвшрах шинжгүй хэвээр байна. Тэрээр саяхан Валентины баяраар хуучин нөхрөө олон нийтийн сүлжээнд ёжлоод авсан бол энэ удаа шинэ дуугаар “бэлэг” барилаа.
KAROL G-тэй хамтран бүтээсэн энэ дуу өнөөдөр юүтүүб сувагт тавигдаад нэг цагийн дотор 1,5 сая, таван цагт 3,4 сая үзэлт аваад байна. Дуу бүхэлдээ Пикед зориулагдсан бөгөөд зарим үгийг танилцуулбал:
“Сэтгэлийн хоосорлыг өөр хүнээр дүүргэнэ гэж хэн нэг нь хэлсэн бол худлаа шүү.
Энэ бол шархаа будгаар далдалсан мэт, харагдахгүй ч мэдэрнэ”
“Чи надад юу ч хэлэлгүй явсан, одоо шинэ бүсгүйтэй болжээ.
Харин тэр бүсгүй чамайг одоо болтол намайг харсаар байгааг мэдэхгүй”
“Хэрэв чи мэддэг бол би алдаагаа давтдаггүй.
Шинэ хонгортоо намайг эрчүүдийн төлөө тэмцэлддэггүй гэж хэлээрэй”
“Буцаж ирэхийг хүсэж байгаа чинь харагдаж байна.
Намайг өөр болсныг чи мэдэж байгаа биз дээ”
Сэтгэгдэл ( 3 )
Залхмаар хүүхэн бэ,
Saihan Shakirai min hogin ersiig hog shoroo ruu ni yabuul! Ter chamaas deerduulj chadaagui ,dorduulsan
Явах хүнийг явуулсан дээр байдаг тээ эрх чөлөөт синглчүүдээ