Хиймэл оюун ухааны тусламжтай сугалаанд хожжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 05

Тайландын иргэн Паттавикорн Бунин гэгч хиймэл оюун ухаантай чатботын санал болгосон тоог ашиглан сугалаанд хожжээ.

Тэрбээр амжилтынхаа талаар олон нийтийн сүлжээнд хуваалцсан байна. “Роботуудад залбирах цаг болсон” хэмээн Бунины бичсэн пост олны анхааралд өртөж, мянга гаруй сэтгэгдэл авчээ. Бунины хэлснээр, тэрбээр чатботоос сугалааны хонжворын тоо хэд байхыг асуухдаа сүүлийн арван жилийн сугалааны хожлын тоо бүхий статистикийг оруулсны дүнд чатбот тооцоолох томьёо болон хожлын тоог хэлж өгчээ. Ингэхдээ робот түүнд сугалаанаас илүү спортоор хичээллэхийг мөн санал болгосон байна.

Салбарын шинжээчид чатбот хэрхэн хонжворын тоог тооцоолсныг тодорхой тайлбарлаагүй байна. Харин Тайландын хэрэглэгчид чатботын дараагийн санал болгох тоог хүлээж, Бунины тохиолдол аз байсан эсвэл чатбот үнэхээр сугалааны хонжворыг таасан эсэхийг шалгахыг хүссэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top