Дуучин Мадонна энэ жил Грэммийн шагнал гардуулах ёслол дээр огт өөр царайтай гарч ирсэн нь нэлээд шүүмжлэл дагуулсан. Тэрээр гоо сайхны хагалгаанд орж, ботокс шахуулснаар фэнүүд нь хүртэл эхлээд таниагүй. Харин Мадонна шүүмжлэгчидтэй олон нийтийн сүлжээгээр маргалдаж, ямар царайтай байх нь хэнд ч хамаагүй гэж мэдэгдэж байсан юм.
Гэвч олон нийтийн шүүмжлэл түүнд хүрсэн бололтой. Мадонна ирэх долоодугаар сард эхлэх аялан тоглолтын өмнө хуучин царайндаа эргэн орох гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр дуучин эмэгтэй эмчилгээгээ эхлүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )