Карл Лагерфельдийн муур Улаан хивсэн дээгүүр алхана

2023 оны 04 сарын 13

Германы загвар зохион бүтээгч, "Chanel”, “Fendi” болон өөрийн бренд “Karl Lagerfeld”-ийн арт-захирал Карл Лагерфельд 2019 оны хоёрдугаар сарын 19-нд 85 насандаа нас нөгчсөн билээ. Энэ жилийн “Met Gala 2023” ёслол тавдугаар сарын 1-нд болох бөгөөд алдарт загвар бүтээгчид зориулах юм. Карл Лагерфельдийн муур Шупетт энэ үдшийн гол баатар байх бөгөөд Улаан хивсэн дээгүүр супер моделиудын хамт алхах болно.

Зохион байгуулагчдын нэг Мишель Барон “Шупеттэд албан ёсны урилга гардуулан өгсөн. Би одоо түүнийг улаан хивсэн дээр гарч ирж байгааг нь төсөөлөн боддог. Магадгүй түүнийг Анна эсвэл Грейс Коддингтон дагалдаж болох юм. Үгүй бол Бейонсе шиг том одтой хамт гарч ирвэл сайхан. Карлын бие хамгаалагч Себастьен Жондо ч байсан болно” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Шупетт жирийн нэг гэрийн муур биш. Эзэндээ багагүй хэмжээний мөнгө авчирч байсан.  2014 онд энэ муужгай Японы “Shu Uemura” брендийн сурталчилгаанд тоглосон. 2015 онд түүний зурагтай цүнх, цамц худалдаанд гарсан бол Германы "Steiff” компани Шупеттийг дууриалган хийсэн тоглоом хийж борлуулж эхэлсэн. Эзнийгээ нас барсны дараа 200 сая ам.долларын хөрөнгөөс нь тодорхой хувийг нь өвлөсөн тул дэлхийн хамгийн баян муур гээд хэлэхэд болно.

Бирман үүлдрийн Шупетт муур Карл Лагерфельдийн хамгийн эрхэм амьтан байсан бөгөөд инстаграм хуудас нь 120 мянган дагагчтай, хувийн блогтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top