Тажикстаны Ерөнхий Прокурорын газраас хугацаат цэргийн албан хаагчдыг зодож байгаа бичлэг энэ сарын 24-нд цахим сүлжээгээр гарснаас хэдэн цагийн дараа сэжигтнүүдийг баривчилжээ.
Хилийн цэргийн нэгэн ангийн таван цэрэг дүрмийн бус харилцаа буюу дэглэсэн хэргээр баривчлагдсан байна.
Мөрдөн байцаалтаар бичлэгт гарсан үйл явдал 2022 оны 12 дугаар сарын 15-нд Хилийн цэргийн №0215 ангид болсон бөгөөд түрүүч сержант Джонибек Косимзода, байлдагч Фахриддин Азимов, Аъзам Камолов, Махмадназар Нозимов, Ходжиакбар Сайфуллоев нар бага түрүүч Мехмонджон Мисиров, байлдагч Бекзод Чориев, Замир Каримзод, Некруз Амиров, Алишер Мусоев нарыг зодсон нь тогтоогджээ.
Хэрэв тэдний гэм буруу тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм. Тажикстаны Засгийн газрын мэдээллээр 2019-2021 онд дэглэлтээр 100 гаруй цэргийн албан хаагч амиа алдсан байна.
Сэтгэгдэл ( 6 )
Myy zvil ilerdeg ilrvvlj ogsond bayarlalaa odoo oorsdod n vzvvl ys mahandaa medreg bysdiig daramtlah ailgan cvrdvbleh zodoj zanchihiig .
70-80 онд манай улсад цэргийн дэглэлт оргилдоо хүрч байлаа . Энэ бол юу ч биш .
enees ilvvl baigaa nuudag shvv dee shanaa ogoj baigaa nertee zodool helvvl alna gej svrdvvleel baidag gesen muu hvv maani toriimin svld orshoo gejl zalbirch suuhiim daa hurdan halgdaasai burhan mine aijil suuhiin
Ямар аймаар юм бэ, хүн тэсэхийн аргагүй зодож байна, арайд дэндүү байна шдээ. Манайд бас байдаг гд байгаа биздээ
Юу хийнэ түүнийхээ үйлийн үрийг хүртэнэ
Манайд балмад дэглэлт бдаг биздээ